Мейк Валью ХХК
MakeValue (Мейк Валью) нь Япон улсын өндөр чанарын стандарт, нарийн хяналтын дагуу үйлдвэрлэгдсэн эрүүл мэндийг дэмжих, эмчилгээний үр дүнг сайжруулах, бие махбод болон сэтгэл санааны стрессийг бууруулах чиглэлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэдэг.
Бид монголчуудын амьдралын хэв маяг, хооллолтын онцлогт нийцсэн, аюулгүй хэрэглээ болон шинжлэх ухааны бодит үр дүнд суурилсан сонголтыг санал болгохыг зорьдог бөгөөд хэрэглэгч бүрт итгэлтэй, урт хугацаанд хэрэглэх боломжтой шийдлийг хүргэхийг чухалчилдаг.
Манай бүтээгдэхүүнүүд нь Японы үйлдвэрлэгчдийн баталгаатай гарал үүсэлтэй бөгөөд найрлага, үйлдвэрлэлийн бүх шатанд чанарын хатуу хяналт, шалгалт хийгддэг. Иймээс хэрэглэгч та манай бүтээгдэхүүнийг итгэлтэйгээр сонгох боломжтой.
MakeValue нь зөвхөн бүтээгдэхүүн санал болгохоос гадна зөв хэрэглээний мэдээлэл, эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулах зөвлөмжөөр дамжуулан хэрэглэгчдийнхээ өдөр тутмын эрүүл мэндийг дэмжин хамтдаа өсөх зорилтойгоор ажиллаж байна.